Монгол
1 Чухал
Будаа агшаагчийг ашиглахын өмнө энэ хэрэглэгчийн гарын
авлагыг сайтар уншиж, дараа ашиглах үүднээс хадгална уу.
Аюул
• Гэр ахуйн цахилгаан
хэрэгслийг усанд дүрж
болохгүй.
Анхааруулга
• Энэ гэр ахуйн цахилгаан
хэрэгсэл нь бие мах
бод, мэдрэхүйн болон
оюуны чадамж багатай
эсвэл мэдлэг, туршлагагүй
хүмүүс (хүүхдүүд
хамаарна) хэрвээ
тэдний аюулгүй байдлыг
хариуцах хэн нэгэн тус
гэр ахуйн цахилгаан
хэрэгслийг ашиглахтай
холбогдуулан заавар
өгч, хараа хяналттайгаар
ашиглаагүй л бол тэдэнд
зориулагдаагүй болно.
• Хүүхдүүдийг тус
гэр ахуйн цахилгаан
хэрэгслээр тоглуулахгүй
байх үүднээс хянах нь
зүйтэй.
• Энэ гэр ахуйн цахилгаан
хэрэгслийг халуун
шингэн асгарахгүйн тулд
бариултай (хэрэв байгаа
бол) тогтвортой байдалд
байрлуулна.
• Энэ гэр ахуйн цахилгаан
хэрэгсэл нь гэр ахуйн
зорилгоор болон түүнтэй
төстэй хэрэглээнд
ашиглахаар зориулагдсан
болно, тухайлбал:
• Дэлгүүр, оффис болон
бусад ажлын орчин дахь
ажилчдын гал тогооны
өрөөнд;
• Фермийн байшин;
• Зочид буудал, дэн
буудал болон бусад
орон сууцны орчин дахь
үйлчлүүлэгчдэд;
• Өглөөний цайтай
буудал маягийн орчин.
• Хэрэв цахилгааны залгуур
эвдэрсэн бол үүнийг
зөвхөн үйлдвэрлэгчээс
нийлүүлдэг тэжээлийн
залгуураар солих ёстой.
• Гадаад цаг тохируулах
механизм бүхий эсвэл
тусдаа алсын удирдлагын
системтэй залгуурын
тусламжтай тус гэр ахуйн
цахилгаан хэрэгслийг
ашиглаж болохгүй.
• Үүнийг холбохын
өмнө тухайн гэр ахуйн
цахилгаан хэрэгсэл дээр
заасан хүчдэл тухайн
орон нутгийн цахилгаан
хүчдэлтэй таарч байгаа
эсэхийг шалгана уу.
• Гэр ахуйн цахилгаан
хэрэгслийг зөвхөн
газардуулсан цахилгаан
тэжээлийн оролтод
холбож байх. Цахилгаан
тэжээлийн оролт руу
залгуурыг бүрэн оруулсан
эсэхийг үргэлж шалгаж
байх.
• Залгуур, тэжээлийн
залгуур, дотор сав,
жийргэвч эсвэл эх бие
нь гэмтсэн бол гэр ахуйн
цахилгаан хэрэгслийг бүү
ашигла.
• Залгуурын утсыг
ширээний ирмэг эсвэл
тус гэр ахуйн цахилгаан
хэрэгслийг байрлуулсан
ажлын тавцанаас унжуулж
орхиж болохгүй.
• Цахилгаан тэжээлийн
оролт руу залгуурыг
холбохоос өмнө халаах
элемент, температур
мэдрэгч, дотор савны
гадна тал цэвэр, хуурай
байгаа эсэхийг шалгаж
байх.
• Нойтон гараар гэр
ахуйн цахилгаан
хэрэгслийг залгаж эсвэл
хяналтын самбар дээрх
товчлууруудын аль нэгийг
нь дарж болохгүй.
• АНХААРУУЛГА:
Боломжит аюулаас
зайлсхийж, цахилгаан
тэжээлийн холбогч дээр
юм асгахгүй байхыг
анхаарна уу.
• АНХААРУУЛГА:
Болзошгүй гэмтлээс
зайлсхийхийн тулд үргэлж
зааврыг дагаж, гэр ахуйн
цахилгаан хэрэгслийг
зохих ёсоор ашиглаарай.
• Энэхүү хэрэглэгчийн
гарын авлагад заасан
зааврын дагуу хоол
хүнсэнд хүрсэн гадаргууг
зөөлөн чийгтэй алчуур
ашиглан цэвэрлэж,
гэр ахуйн цахилгаан
хэрэгсэлд наалдсан
хоолны бүх үлдэгдлийг
арилгасан эсэхийг шалгаж
байх.
• Гэр ахуйн цахилгаан
хэрэгслийг ашиглаж
байгаа үед доор нь
цахилгааны залгуур тавьж
болохгүй.
• Жигнүүрийг
байрлуулахдаа дотор
савны хажуугийн хананд
хүрэхээс зайлсхийх
хэрэгтэй, эс тэгвээс энэ
нь өндөр температураас
болж хэлбэрээ алдаж
болзошгүй юм.
Сэрэмжлүүлэг
• САНУУЛГА: Ашигласны
дараа үлдэгдэл дулаан
нь халаагч элементийн
гадаргууд байрлана.
• Philips тусгайлан
зөвлөөгүй л бол аливаа
туслах хэрэгсэл болон
бусад үйлдвэрлэгчдийн
эд ангийг ашиглаж огт
болохгүй. Хэрэв та ийм
дагалдах хэрэгсэл, эд
анги ашигладаг бол таны
баталгаа хүчингүй болно.
• Гэр ахуйн цахилгаан
хэрэгслийг өндөр
температурт байлгах,
ажиллаж байгаа эсвэл
халуун хэвээр байгаа зуух
эсвэл пилетик дээр тавьж
болохгүй.
• Гэр ахуйн цахилгаан
хэрэгслийг нарны шууд
тусгалд байлгаж болохгүй.
• Төхөөрөмжийг
тогтвортой, хэвтээ, тэгш
гадаргуу дээр байрлуулна
уу.
• Цахилгаан тэжээлийн
оролт руу залгуурыг
холбож асаахаасаа өмнө
гэр ахуйн цахилгаан
хэрэгсэлд дотор савыг
үргэлж хийж байх.
• Дотор савыг ил гал дээр
шууд байрлуулж будаа
чанаж болохгүй.
• Дотор сав гажсан байвал
бүү ашиглаарай.
• Гэр ахуйн цахилгаан
хэрэгсэл ажиллаж
байх үед ил гадаргуу
нь халж болзошгүй.
Гэр ахуйн цахилгаан
хэрэгсэлд хүрэхдээ маш
болгоомжтой байгаарай.
• Агшааж байх явцад уурын
хий гаргагчаас гарах эсвэл
тагийг нь онгойлгоход
гэр ахуйн цахилгаан
хэрэгслээс гарах халуун
уураас болгоомжлоорой.
Уураас зайлсхийж гар
болон нүүрээ гэр ахуйн
цахилгаан хэрэгслээс хол
байлгана уу.
• Гэр ахуйн цахилгаан
хэрэгсэл ажиллаж байх
үед төхөөрөмжийг
өргөж, хөдөлгөж
болохгүй.
• Боломжит аюулд хүргэж
болзошгүй халилтаас
урьдчилан сэргийлэхийн
тулд дотор саванд заасан
усны дээд хэмжээг
хэтрүүлж болохгүй.
• Будаа агшаах, халуунаа
барих, дахин халаах үед
дотор саванд хоолны
хэрэгслүүд байлгаж
болохгүй.
• Зөвхөн зориулалтын
хоолны хэрэгслийг
ашиглана уу. Хурц
хэрэгсэл ашиглахаас
зайлсхийнэ үү.
• Зураас гарахаас
зайлсхийж, хавч болон
хясаатай хоол хийхийг
зөвлөдөггүй. Хоол
хийхээс өмнө хатуу
хуягийг аваарай.
• Уурын агааржуулагчид
төмөр биет болон
харийн зүйл оруулж
болохгүй.
• Соронзтой зүйлийг
таг дээр бүү байрлуул.
Төхөөрөмжийг
соронзтой зүйлийн
дэргэд бүү ашиглаарай.
• Цэвэрлэх эсвэл зөөхөөс
өмнө будаа агшаагчийг
үргэлж хөргөнө.
• Ашигласны дараа тус
гэр ахуйн цахилгаан
хэрэгслийг үргэлж
цэвэрлээрэй. Гэр ахуйн
цахилгаан хэрэгслийг аяга
таваг угаагчид цэвэрлэж
болохгүй.
• Удаан хугацаанд
ашиглахгүй бол гэр ахуйн
цахилгаан хэрэгслийн
залгуурыг үргэлж
салгаарай.
• Хэрэв гэр ахуйн
цахилгаан хэрэгслийг
буруугаар эсвэл
мэргэжлийн болон
хагас мэргэжлийн
зорилгоор ашиглах эсвэл
хэрэглэгчийн гарын
авлагад заасны дагуу
ашиглаагүй бол баталгаа
нь хүчингүй болж, учирсан
аливаа хохиролд Philips
хариуцлага хүлээхээс
татгалзах болно.
Цахилгаан соронзон орон (EMF)
Энэ Philips-ийн цахилгаан хэрэгсэл нь цахилгаан соронзон
оронд өртөх магадлалтай холбогдуулан зохих бүх стандарт,
дүрэм журмыг мөрддөг.
2 Таны Будаа агшаагч
Худалдан авалт хийсэнд тань баярлалаа, Philips-д тавтай
морилно уу!
Philips-ийн санал болгож буй тусламж үйлчилгээний ашиг тусыг
бүрэн хүртэхийн тулд бүтээгдэхүүнээ www.philips.com/welcome
хаягаар бүртгүүлнэ үү.
3 Хайрцагт юу байгаа вэ (зур. 1)
Будаа агшаагчийн үндсэн хэсэг Хэмжигч аяга
Будаа ба шөлний зориулалттай
1 халбага Тэжээлийн утас
Жигнүүр Хэрэглэгчийн гарын авлага
Баталгааны карт
4 Ерөнхий мэдээлэл (зур. 2)
aУурын хавхлага gБудааны халбага тогтоогч
bХяналтын самбар hТэжээлийн оролт
cТаглааг суллах товч iИх бие
dУурын хавхлага jДотор сав
eСалгадаг дотор таг kУсны түвшний заалт
fХалаагч элемент
Удирдлагын ерөнхий мэдээлэл (зур. 3)
lЦаг урьдчилан тохируулах
товч rМинутын товч
mХоол хийх хугацааны товч sЭхлэх товч
nЦэсний дэлгэц tХолимог бор товч
oХалуун барих/Цуцлах товч uЦагийн дэлгэц
pЦагийн товч vЦагаан товч
qЦэсийн товч
5 Будаа агшаагчийг ашиглах
Анх ашиглахын өмнө
1 Бүх дагалдах хэрэгслийг дотор савнаас гаргаж авна уу.
Дотор савны баглаа боодлын материалыг гаргана уу.
2 Анх ашиглахын өмнө ус буцалгаж, Будаа агшаагчийг
цэвэрлэнэ үү.
3 Үүнийг анх удаа ашиглахаасаа өмнө хэсгүүдийг сайтар
цэвэрлэнэ үү ("Цэвэрлэгээ ба засвар үйлчилгээ" хэсгийг үзнэ
үү).
Жич
•Будаа агшаагчийг ашиглаж эхлэхээсээ өмнө бүх хэсгүүдийг
бүрэн хуурай байгаа эсэхийг шалгаарай.
Будаа агшаах
Хоол хийх
функц
Хоол хийх
тооцоолсон
цаг
Хугацаа
тохируулах
Урьдчилан
тохируулсан
цаг
Цагаан 45 минут / 1-24 цаг
Бор 60 минут / 1-24 цаг
Холимог бор 45 минут / 1-24 цаг
Үр тариа 60 минут / 1-24 цаг
Та Цагаан, Бор, Холимог бор эсвэл Үр тариа функцийг ашиглан
будааг агшаах боломжтой.
1 Өгөгдсөн хэмжих аягыг ашиглан будаагаа хэмжинэ.
2 Будаагаа зайлаад, угаасан будаагаа дотор саванд хийнэ үү.
3 Дотор саван доторх хэмжүүрт заасан түвшинд ус нэмнэ, энэ
нь хэрэглэсэн аягатай будааны тоотой тохирч байдаг. Дараа
нь будааны гадаргууг тэгшлээрэй.
» Жишээ нь, хэрэв та 4 аяга будаа агшаах бол хэмжүүрт
заасан 4 аяганы түвшин хүртэл ус нэмнэ үү.
Жич
•Дотор саванд тэмдэглэсэн түвшин нь зүгээр заалт юм.
Та өөр өөр төрлийн үр тарианы усны түвшинг өөрийн
хүссэнээр байнга тохируулах боломжтой.
•Усны түвшний заалтыг дагаж мөрдөхөөс гадна мөн будаа
агшаахдаа 1: 1-1.2 харьцаатай будаа, ус нэмж болно.
•Цахилгаан хэрэгсэл хальж болзошгүй тул заасан
хэмжээнээс хэтрүүлж, эсвэл хамгийн их усны түвшний
хэмжээнээс хэтрүүлж болохгүй.
4 Дотор савны гадуурх усыг арчиж, цахилгаан хэрэгсэл рүү
хийнэ.
Жич
•Дотор савны гадна талыг хуурай, цэвэр байгаа эсэх,
цахилгаан хэрэгслийн дотор талд гадны үлдэгдэл байхгүй
эсэхийг шалгаарай.
5 Тагийг таглах (зур. 4) залгуурыг тэжээлийн оролтод холбоно
уу. (зур. 5), мөн цахилгаан хэрэгслийг асаана уу.
6 Цагаан эсвэл Бор уу (зур. 6), эсвэл Холимог товчийг дарна
цэсний товч ( )-г дараад юм уу функцийг Цэс Бор Үр тариа
сонгоно уу (зур. 7).
7 Чанаж эхлэх бол эхлэх товч ( )-г дарна уу (зур. 8).Эхлэх
8 Чанаж дуусах үед та 4 дохио сонсох бөгөөд, сонгосон
чанах функцийн гэрэл унтарна.
9 Будаа агшаагч нь автоматаар халуун барих горимд байна.
» Халуун барих заагч гэрэл асна.
Жич
•Хэрэв таны амьдардаг газарт хүчдэл тогтворгүй байвал
Будаа агшаагч халих магадлалтай.
•Агшааж дууссаны дараа будааг хутгаж, сэвсгэр
зөөлөн болгохын тулд илүүдэл чийгийг нь нэн даруй
гадагшлуулахаар үүнийг суллана уу.
•Агшаах нөхцөлөөс хамааран, будааны доод хэсэг нь бага
зэрэг түлэгдсэн байж болзошгүй.
•Агшаасны дараа будаагаа хутгана уу, хамгийн сайн
шим тэжээл, хамгийн сайхан амттай байлгах үүднээс
агшаасны дараа шууд идэхийг зөвлөж байна. Будааг олон
хоолонд зориулж, удаан хугацаагаар хадгалахыг хүсвэл
тэжээллэг чанараа алдахаас нь сэргийлэх үүднээс будааг
битүүмжилсэн хуванцар саванд хийж хөргөгчид хадгалаад
дахин халаана уу.
•Хэрэв та сонголтыг өөрчлөхийг хүсэж байвал/ өөрчлөх
шаардлагатай бол эхлээд “ ” товчийг Халуун барих/ Цуцлах
дарах хэрэгтэй.
Агшаамал хийх
Хоол хийх
функц
Хоол хийх
тооцоолсон
цаг
Хугацаа
тохируулах
Урьдчилан
тохируулсан
цаг
Агшаамал 90 минут 1-4 цаг 1-24 цаг
1 Дотор саванд орц болон ус хийнэ үү.
2 "Будаа агшаах" хэсгийн 4-5 алхмыг дагана уу.
Жич
•Будаа агшаагч хальж болзошгүй тул дотор савны хамгийн
их усны түвшний хэмжээнээс хэтрүүлж болохгүй.
3 Цэсний товч ( )-г дараад агшаамал ( ) функцийг Цэс Агшаамал
сонгоно уу (зур. 9).
4 Чанаж эхлэх бол эхлэх товч ( )-г дарна уу (зур. 10).Эхлэх
5 Чанаж дуусах үед та 4 дохио сонсох бөгөөд, сонгосон
чанах функцийн гэрэл унтарна. Будаа агшаагч нь автоматаар
халуун барих горимд байна.
» Халуун барих заагч гэрэл асна.
Шош, Шөл, Шалз чанах
Хоол хийх
функц
Хоол хийх
тооцоолсон
цаг
Хугацаа
тохируулах
Урьдчилан
тохируулсан
цаг
Шош 90 минут 40 минут
2 цаг 1-24 цаг
Шөл 2 цаг 1-4 цаг 1-24 цаг
Шалз чанах 1 цаг 30 минут
8 цаг 1-24 цаг
1 Дотор саванд шош болон ус хийнэ үү.
2 "Будаа агшаах" хэсгийн 4-5 алхмыг дагана уу.
Жич
•Будаа агшаагч хальж болзошгүй тул дотор савны хамгийн
их усны түвшний хэмжээнээс хэтрүүлж болохгүй.
3 Цэсний товч ( )-г дараад эсвэл Цэс Шош, Шөл Шалз чанах
функцийг сонгоно уу (зур. 11).
4 Чанаж эхлэх бол эхлэх товч ( )-г дарна уу (зур. 12).Эхлэх
5 Чанаж дуусах үед та 4 дохио сонсох бөгөөд, сонгосон чанах
функцийн гэрэл унтарна. Будаа агшаагч нь автоматаар халуун
барих горимд байна.
» Халуун барих заагч гэрэл асна.
Хоолыг жигнэх
Хоол хийх
функц
Хоол хийх
тооцоолсон
цаг
Хугацаа
тохируулах
Урьдчилан
тохируулсан
цаг
Жигнэх 25 минут 5-59 минут NA
1 Хэмжигч аягаар хэдэн аяга ус хэмжинэ үү.
Зөвлөмж
•Буцалж хатахаас зайлсхийх үүднээс дор хаяж 2 хэмжүүр
ус дотор саванд хийнэ.
2 Дотор саванд ус хийнэ үү.
3 Жигнүүрийг дотор савны дотор тавина уу.
4 Хоолыг жигнүүрт тавина уу.
5 "Будаа агшаах" хэсгийн 4-5 алхмыг дагана уу.
Жич
•Будаа агшаагч хальж болзошгүй тул дотор савны хамгийн
их усны түвшний хэмжээнээс хэтрүүлж болохгүй.
•Уурын функцийг ашиглахдаа дотор саванд дор хаяж 5
аяга ус нэмнэ үү.
6 Цэнсий товч ( )-г дараад функцийг сонгоно уу Цэс Жигнэх
(зур. 13).
7 Чанаж эхлэх бол эхлэх товч ( )-г дарна уу (зур. 14).Эхлэх
8 Чанаж дуусах үед та 4 дохио сонсох бөгөөд, сонгосон чанах
функцийн гэрэл унтарна. Будаа агшаагч нь автоматаар халуун
барих горимд байна.
» Халуун барих заагч гэрэл асна.
Дахин халаах
Хоол хийх
функц
Хоол хийх
тооцоолсон
цаг
Хугацаа
тохируулах
Урьдчилан
тохируулсан
цаг
Дахин халаах 25 минут 25-59 минут /
1 Хөрсөн хоолыг дотор саванд жигд сийрэгжүүлж тараана
уу (зур. 15).
2 Хоол хэт хуурай болохоос сэргийлж ус хийнэ үү (зур. 16).
Усны хэмжээ нь хоолны хэмжээнээс хамаарна.
3 "Будаа агшаах" хэсгийн 5 болон 6 алхмыг дагана уу.
4 Цэсний товч ( )-г дараад ( ) дахин халаах Цэс Дахин халаах
функцийг сонгоно уу (зур. 17).
5 Чанаж эхлэх бол эхлэх товч ( )-г дарна уу (зур. 18).Эхлэх
6 Чанаж дуусах үед та 4 дохио сонсох бөгөөд, сонгосон
чанах функцийн гэрэл унтарна. Будаа агшаагч нь автоматаар
халуун барих горимд байна.
» Халуун барих заагч гэрэл асна.
Жич
•Таваг нь маш халуун байх тул гал тогооны бээлий эсвэл
алчуур ашиглана уу.
•Та хоол жигнэх үедээ будаа агшааж болно. Будаа агшаагч
хальж болзошгүй тул заасан хэмжээнээс хэтрүүлж
болохгүй.
•Та усны түвшинг шаардлагатай хэмжээнд тохируулах
боломжтой.
Чанах хугацаа тохируулах
Та зарим цэсний хувьд чанах цагийг тохируулах боломжтой.
Нарийвчилсан тааруулах хэмжээг бүлэг бүрийн чанах цагийн
хүснэгтээс үзнэ үү.
1 Өөртөө хэрэгтэй функцийг сонгоно уу.
2 Хоол хийх өөр төрлийн цаг тохируулах бол Чанах цаг
товчийг дарна уу (зур. 19), мөн анхдагч чанах цаг дэлгэц
дээр анивчиж эхэлнэ.
3 Ц.-г дарна уу Цагийн нэгжийг тохируулах товч (зур. 20).
4 Цагийн нэгжийг тохируулсны дараа цагийн нэгжийг
баталгаажуултал хэдэн секунд хүлээнэ үү, тэгээд минутын
нэгж дэлгэц дээр анивчиж эхэлнэ.
5 Мин.-г дарна уу минутын нэгжийг тохируулах товч(зур. 21).
6 Эхлэх товчийг дарж чанах цагийг баталгаажуулаад чанах үйл
явцыг эхлүүлнэ үү.
Жич
•Та функц дээрх чанах Цагаан, Бор, Холимог бор, Үр тариа
цагийг засах боломжгүй.
Хүлээлтийн хугацааг урьдчилан тохируулах
Зарим цэс дээр чанах цагийг хойшлуулж урьдчилан тохируулж
болно. Урьдчилан тохируулсан цагийг 1 цагаас 24 цаг хүртэл
ашиглах боломжтой.
Жич
•Дахин халаах ( ) функц дээр урьдчилан цаг Дахин халаах
тохируулах боломжгүй.
•Чанах үйл явц нь урьдчилан тохируулсан цаг болж
өнгөрөх үед дуусна. Хэрэв таны тохируулсан урьдчилан
тохируулсан хугацаа нь чанах хугацаанаас богино байвал
цахилгаан хэрэгсэл нэн даруй чанаж эхэлнэ.
1 Өөртөө хэрэгтэй функцийг сонгоно уу.
2 Оройтсон чаналтанд зориулан цагийг урьдчилан
тохируулахын тулд товчийг Урьдчилан тохируулах цаг
дарахад анхдагч урьдчилан тохируулах цаг нь дэлгэц дээр
анивчиж эхэлнэ (зур. 22).
3 Ц.-г дарна уу Цагийн нэгжийг тохируулах товч (зур. 23).
4 Цагийн нэгжийг тохируулсны дараа цагийн нэгжийг
баталгаажуултал хэдэн секунд хүлээнэ үү, тэгээд минутын
нэгж дэлгэц дээр анивчиж эхэлнэ.
5 Мин.-г дарна уу минутын нэгжийг тохируулах товч (зур. 24).
6 Эхлэх товчийг дарж чанах цагийг баталгаажуулаад чанах үйл
явцыг эхлүүлнэ үү.
6 Цэвэрлэгээ ба засвар үйлчилгээ
Жич
•Будаа агшаагчийг цэвэрлэж эхлэхээс өмнө салгаарай.
•Цэвэрлэхээсээ өмнө Будаа агшаагчийг хангалттай хөрөх
хүртэл хүлээгээрэй.
Дотор тал
Дээд таг ба үндсэн биеийн дотор тал:
• Чийгтэй даавуугаар арчина уу.
• Будаа агшаагчид наалдсан бүх хоолны үлдэгдлийг
арилгасан эсэхийг шалгаарай.
Халаагч элемент:
• Чийгтэй даавуугаар арчина уу.
• Хоолны үлдэгдлийг чийгтэй даавуугаар арилгана уу.
Гадна тал
Дээд таг ба үндсэн биеийн гадна тал:
• Савантай усаар норгосон даавуугаар арчих.
• Хяналтын самбарыг арчихын тулд ЗӨВХӨН зөөлөн,
хуурай даавууг ашиглаарай.
• Удирдлагын самбарын эргэн тойронд байгаа хоолны бүх
үлдэгдлийг арилгасан эсэхээ шалгаарай.
Нэмэлт хэрэгслүүд
Хусуур, дотор сав, уурын хавхлагын таг:
• Халуун усанд норгож, порлоноор цэвэрлээрэй.
7 Дахин боловсруулах
Эдэлгээний хугацаа дуусахад энэ бүтээгдэхүүнийг энгийн
гэр ахуйн хог хаягдалтай цуг хаяж болохгүй, харин дахин
боловсруулахын тулд албан ёсны цуглуулах газарт өгнө үү. Та
үүнийг хийснээр байгаль орчноо хамгаалахад тусална.
Цахилгаан болон электрон бүтээгдэхүүнийг тусад нь цуглуулах
улсынхаа дүрэм журмыг мөрдөнө үү. Хог хаягдлыг зохистой
хаях нь байгаль орчин болон хүний эрүүл мэндэд сөрөг үр
дагавар учруулахаас сэргийлэхэд тустай.
8 Баталгаа болон үйлчилгээ
Хэрэв танд засвар үйлчилгээ ба мэдээлэл хэрэгтэй байгаа, эсвэл
асуудал тулгарсан бол Philips-н www.philips.com веб сайт хаягаар
зочлох эсвэл өөрийн улсын Philips-н Хэрэглэгчид туслах төвд
хандана уу. Та үүний утасны дугаарыг олон улсын баталгаат
хугацааны зурагт хуудаснаас авах боломжтой. Хэрэв танай
улсад Хэрэглэгчид туслах төв байхгүй бол өөрийн орон нутгийн
Philips-н борлуулагчид хандана уу.
9 Техникийн үзүүлэлт
Загварын дугаар HD4528
Нэрийдсэн тэжээлийн оролт 1500Вт
Багтаамж 4.0л
Будааны хэмжээ 1.5л
10 Гэмтлийг хайн олж, засварлах
Хэрэв та энэ Будаа агшаагчийг ашиглахад асуудалтай тулгарвал
үйлчилгээ хүсэхээсээ өмнө дараах зүйлийг шалгаарай. Хэрэв та
энэ асуудлыг шийдэж чадахгүй байгаа бол танай улсад байгаа
Philips-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвтэй холбоо бариарай.
Асуудал Шийдэл
Товч дээрх
гэрэл асахгүй
байна.
Холболтын асуудал гарсан байна.
Тэжээлийн утсыг Будаа агшаагчтай зөв
холбосон эсэхийг, залгуурыг тэжээлийн
оролтод сайтар холбосон эсэхийг
шалгана уу.
Гэрэл нь доголдолтой байна. Гэр
ахуйн цахилгаан хэрэгслийг өөрийн
Philips-н дилер эсвэл Philips-н баталгаат
үйлчилгээний төвд аваачина уу.
Будаа
чанагдахгүй
байна.
Хангалттай ус алга байна. Дотор саванд
байгаа хэмжүүрийн дагуу ус нэмнэ.
Будаа агшаагчийг асаахаас өмнө халаагч
элемент болон дотор савны гадна
талд гадны үлдэгдэл байхгүй эсэхийг
шалгаарай.
Халаагч элемент гэмтсэн эсвэл дотор сав
гажсан байна. Будаа агшаагчийг өөрийн
Philips-н дилер эсвэл Philips-н баталгаат
үйлчилгээний төвд аваачина уу.
Будаа хэт
хуурай бас сайн
чанагдаагүй
байх.
Будаа руу арай их ус нэмээд бага зэрэг
удаан чанана уу.
Будаа агшаагч
нь автоматаар
халуунаа
барих горимд
шилжихгүй.
Эхлүүлэх товчлуурыг дарахаас өмнө
та дулаан барих товчийг дарсан байх
хэрэгтэй. Энэ тохиолдолд Будаа агшаагч
нь чанах ажил дууссаны дараа зогсолтын
горимд орно.
Температурын хяналт нь доголдолтой
байна. Гэр ахуйн цахилгаан хэрэгслийг
өөрийн Philips-н дилер эсвэл Philips-н
баталгаат үйлчилгээний төвд аваачина уу.
Будаа түлэгдсэн
байна.
Та будаагаа зөв угаагаагүй байна. Ус
тунгалаг болтол будаагаа зайлж угаана уу.
Чанах явцад
Будаа агшаагчаас
ус асгардаг.
Дотор саван доторх хэмжүүр дээр
заасан хэмжээнд ус хийсэн эсэхээ
шалгаарай, энэ нь будааны аяганы тоотой
тохирч байх ёстой.
Будаа нь
агшаасны дараа
таагүй үнэртэй
байна.
Дотор савыг угаалгын бодис болон
бүлээн усаар цэвэрлээрэй.
Хоол хийсний дараа уурын
агааржуулалтын таг, дотор таг, дотор
савыг сайтар цэвэрлэсэн эсэхийг
нягтлаарай.